Хан-Уул дүүргийн Тамгын газар “Төрийн албан хаагчын ёс зүй” сэдэвт сургалт зөвлөгөөн зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дүүргийн хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын дунд “ШИЛДЭГ ХОРОО-ШИЛДЭГ ХЭСГИЙН АХЛАГЧ” болзолт уралдааны хүрээнд “Төрийн албан хаагчын ёс зүй” сэдэвт сургалт зөвлөгөөнийг дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг нээж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар албан хаагчдыгаа сурч хөгжүүлэх үйл ажиллагааг тотмол зохион байгуулан дэмжиж ирсэн. Өнөөдрийн зөвлөгөөний зорилго “Аз жаргалтай хотын индекс тооцох тоон үзүүлэлтүүдийг сайжруулах, мэдээллийн бодит байдлыг нэмэгдүүлэх, шинэчлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, ажлын шинэ санал санаачилгыг дэмжих, төрийн үйлчилгээг үр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулах зэрэг үйл ажиллагааны үр дүнг тодорхойлох “Шилдэг хороо”, “Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааныг угтан зохион байгуулагдаж буй. Тиймээс та бүхэн тус уралдаан тэмцээндээ бэлтгэж идэвх зүтгэлтэй оролцож, хувь хүний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах  өнөөдрийн уулзалт зөвлөгөөнд хүрэлцэн ирсэнд та бүхэнд амжилт хүсье хэмээн нээлээ.

Уулзалт зөвлөгөөнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн албан хаагчид,  16 хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч  зэрэг нийт 160 гаруй албан хаагчид хамрагдлаа. 

Зөвлөгөөнөөр хэсгийн ахлагч нарын ажилд хандах хандлагыг  өөрчлөх, иргэдтэй харьцах харьцааны соёл, мэдлэг чадварыг дээшлүүлэх, хороодын түвшинд иргэдийн хүсэлт, саналыг нарийн судалж, хуулийн хүрээнд шуурхай шийдвэрлэхэд хорооны ажилтнуудын ажлын санал санаачлагыг  идэвхижүүлэх зорилгоор   “Хан-Голомт” ТББ-ын захирал Ц.Азбаяр  илтгэл тавьж хөтлөн явууллаа.

Мөн  “Миг даатгал” ХХК, “Монгол даатгал” ХХК-д байгууллагын танилцуулга мэдээлэл өгч, сонирхсон мэдээллийг нь өгч ажиллалаа.

Уулзалт зөвлөгөөнд хамрагдсан хэсгийн ахлагч нар цаг үеэ олсон үр дүнтэй сургалт зохион байгуулсан Засаг даргын Тамгын газарт талархал илэрхийллээ.




Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1768
21814
95458
4408833

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc