ЕБС-ИЙН 9 ДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧИД МСҮТ-ИЙН МЭРГЭЖИЛТЭЙ ТАНИЛЦЛАА

Хан-Уул дүүргээс зохион  байгуулагдаж буй “Миний ирээдүй-Миний гарт” аяны хүрээнд  ЕБС-ийн 9 дүгээр ангийн 1623 сурагч дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ШУТИС-ийн харьяа Механик тээврийн сургуулийн МСҮТ, Монгол-Солонгосын политехник коллеж, Хүнс технологийн политехник коллеж, Хангай МСҮТ-үүдийн 21 мэргэжилтэй танилцлаа.

Энэхүү аян нь ажил мэргэжилтэй холбоотой шийдвэр гаргахад чиглэгдсэн бөгөөд сурагчдад  багш  нар мэргэжил бүрийн онцлог, хөдөлмөрийн  эрэлт хэрэгцээ, зах зээлийн судалгааг танилцуулан харилцан ярилцаж зөвлөгөө өглөө.

Мөн сурагчид мэргэжилтэй танилцах үйл ажиллагааны үеэр  мэргэжлээ сонгон суралцах хүсэлтээ илэрхийлж байлаа.



Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

9183
11233
91624
4665839

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc