“ШИЛДЭГ МӨРДӨГЧ-2018” ТЭМЦЭЭН НЭГДСЭН ДҮНГЭЭ ГАРГАЛАА

Тус хэлтсийн даргын шийдвэрээр тасгийн дарга нарын манлайлал, алба хаагчдын ажиллах урам зоригийг дээшлүүлэх 1 сарын аяны хүрээнд мөрдөн байцаах тасгаас санаачлан 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “ШИЛДЭГ МӨРДӨГЧ-2018” тэмцээнийг зохион байгуулагдлаа.

Алба хаагчдын ажлын хариуцлага, сахилга ёс зүйг сайжруулахад чиглэсэн 08 тоот үүргийг өгч, баталгаа гаргуулан авч тасгийн даргаас тавих хяналтыг сайжрруулан 7 хоног тус бүрээр ирцийг бүртгэн өдөрт хийсэн ажлын бүтээмж, цаг ашиглалт, хөдөө алсын дуудлаганд ажиллаж байгаа байдал, гомдол мэдээлэл эрүүгийн хэргийн шийдвэрлэлт, сангийн мэдээлэл, мөрдөн байцаах газраас дэвшүүлсэн шалгуур үзүүлэлтийг ханган ажиллаж байгаа байдалд хяналт тавьж ажилласан байна.  

Мөн гэмт хэрэг, гомдол мэдээллийг шалгах явцдаа иргэдтэй зөв боловсон харьцах, хэргийн холбогдогч нартай хүнлэг бус хэрцгий хандах, гэмт хэрэгт өртөхгүй байхаас  урьдчилан сэргийлж, ахлах мөрдөгч, нараар давхар хяналтыг тавьж үүрэг чиглэлээр тухай бүр  нь ханган ажилласанаас зөрчил дутагдал гаргаагүй байна.

Шилдэг мөрдөгч 2018 тэмцээнийг ЦЕГ-ын сургалтын нэгдсэн төвд Мөрдөн байцаах алба, Нийслэлийн цагдаагийн газар, Хууль сахиулахын их сургуулийн алба хаагчдыг шүүгчээр оролцуулан шинэчлэн батлагдсан хууль эрх зүйн чиглэлээр, тест, бодлого, сэтгэн бодох чадварын IQ мэдэлг сорих, хэргийн газрын үзлэг хийх төрлүүдээр явуулсан байна.

Тэмцээнд гурван тасгийн 16 алба хаагч оюун ухаан хүч чадлаа сорин оролцсоноос мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн ахмад Б.Чойжав 1, мөрдөгч цагдаагийн дэслэгч Г.Золбаяр 2, эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Ө.Батбуян 3, хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Г.Ган-Эрдэнэ тусгай байрт шалгарч “Өргөмжлөл”  мөнгөн шагналаа. Түүнчлэн  хэлтсийн даргын зүгээс түрүүлсэн мөрдөгчийг принтерээр шагнаж урамшууллаа.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

59
44211
118382
4692597

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc