Тоглоом тоглох нь ..........

Албан бус-Насан туршийн боловсролын төв нь цахим видео тоглоом, гар утасны хор нөлөөллийн талаарх мэдээ мэдээллийг иргэдэд ойлгуулах зорилгоор “Видео тоглоомын хор нөлөөллөөс хүүхдээ хамгаалахад эцэг, эхийн оролцоо” сэдэвт сургалтыг 15 иргэдийн дунд зохион байгууллаа.  Сургалтаар видео тоглоомын хэлбэрүүд, эерэг болон сөрөг талыг судлан, дондолтын үе шатууд, статистик тоо баримт, түүний хор нөлөөллөөс хүүхдээ урьдчилан сэргийлэх арга замуудыг тодорхойлон гаргасан.  Үүнд: 

  1. Өдөрт 30 минутаас илүүгүй, 2-оос ихгүй удаа гар утас, компьютер, зурагт үзүүлэх
  2. Бага насны болон өсвөр насны хүүхдүүдээ телевиз олон цагаар үзүүлэхгүй, зөвхөн тодорхой цагаар үзүүлдэг болгоё.
  3. Хүүхдээ хайрлая
  4. Хүүхэддээ цаг зав гаргая
  5. Анхааралтай үгийг нь сонсож суръя
  6. Хүүхдээ жаахан гэлтгүй гэр орны ажилд туслуурах ( насанд тохирсон ажил) сургая
  7. Спорт, урлаг, төрөл бүрийн дугуйланд сургах
  8. Та хичнээн завгүй ч байсан хүүхэддээ 2 цаг заавал гаргаарай.
  9. Хагас бүтэн сайнд гэр бүлээрээ салхинд гарах, цагийг хамтдаа өнгөрүүлэх
  10. Гэртээ номын сантай болох


Таны ойр тойронд буй хүүхдэд дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандахыг зөвлөж байна.

1. Нүдний хараа муудах

2. Хүүхдийн хэл ярианы хөгжилд сөргөөр нөлөөлөх

3. Уур уцаартай болох                                                    

4. Гар нь чичрэх

5. Нойр нь хүрэхгүй байх

6. Бие бялдрын хөгжилд өөрчлөлт орох

7. Харгис, хэрцгий түрэмгий зантай болох

8. Бүтээлч, төсөөлөн бодох чадвар үгүй болох

9. Амархан ядрах

10. Орондоо шээх

11. Мартамхай болох

12. Анхаарал сарнимтгай болох

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1654
21708
95343
4408717

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc