“Манай хороо-Миний гудамж” аян үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/01 захирамжийн хүрээнд “Манай хороо-Миний гудамж” аян, Дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эко дүүрэг-ногоон хөгжил” зорилт болон 2018 оныг “Тохижилт, үйлчилгээг сайжруулах жил”болгон зарласантай холбогдуулан  “1М2 ЭКО АЯН” амжилттай эхэлсэн.

Дээрх ажлуудыг хэрэгжилтыг ханган ажиллахад Албан бус-Насан туршийн боловсролын төв нь ХУД-ийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,“АДРА” ОУБайгууллага, 5,6 хороодтой хамтран “1мэко аян”-ыг 03 дугаар сарын 19-нөөс 09 дүгээр сарын 10-ны хооронд зохион байгуулж байгаа билээ. “1мэко аян”-ны зорилго нь байгаль орчноо хайрлан хамгаалах, тогтвортой хөгжлийн боловсролыг бүх нийтэд үе шаттайгаар эзэмшүүлэн, цэвэр аюулгүй орчныг бүрдүүлэн,туршлагыг түгээхэд хариуцсан 5,6 хорооны 20 өрхийг сонгон авч сургалтыг явууллаа.

Сургалтаар 1м2 тайлбайг хэрхэн бэлтгэх, хөрс, бордоог зөв тааруулах, үр үрсэлгээ бэлтгэх арга зүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн өргөст хэмх, хулуу, броккли, чинжүү, гоньд, бууцай, салат, эрдэнэшиш, улаан лооль, тарвасны үрсийг тараасан ба 1м2 талбайдаа өөрсдийн дуртай нарийн ногоо, цэцэгт ургамлыг сонгон тарих боломжтой болж байгаа юм.

Аянд хамрагдаж буй 20 өрхийг Албан бус-Насан туршийн боловсролын төвийн багш нар цаашид хариуцан авч өмнөх, дараах зургийг харьцуулан 4 сарын хугацаанд хяналтын дэвтэр хөтлөн хамтран ажиллахаар болсон.

Хуваарийн дагуу хяналтын дэвтэр хөтлөх, заавар зөвлөгөө, явцын тэмдэглэл хийсэн үйл ажиллагаанаас авч үзвэл 80%-90% нь газраа бэлдэх, үр үрсэлгээ хийсэн, суулгасан байгаа нь бидний хамтын ажиллагааны зорилго биелэсэн харагдаж байлаа.        

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3849
5047
78379
4144200

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc