Хан-Уул дүүрэг 2018 оны “ШИЛДЭГ” үсчин, гоо сайханчидаа шалгарууллаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар,  Монголын Үсчин, Гоо засалчдын холбоотой хамтран Үсчин гоо сайхан - 2018” дүүргийн  аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

“Төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах” чиглэлээр зохион байгуулагдсан уг  арга хэмжээ нь салбарын ажилчдыг дэмжих, харилцан туршлага солилцох, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах, олон улсын тэмцээнд үсчин гоо засалчдыг бэлтгэх ач холбогдолтой.

Тэмцээн эрэгтэй сонгомол засалт, хэлбэржүүлэлт, эмэгтэй урт үсний үдшийн гоёлын самналт, эмэгтэй кератив хэлбэржүүлэлт, эрэгтэй зураглалтай тайралт, эмэгтэй салоны тайралт, тайзны нүүр будалт, гелин хумс дахь уран зураглал, бэлэн хумс урлал зэрэг 8 төрлөөр явагдлаа.

Тэмцээнд "Evergood", "Сарнайх", "S" салон, "N classy", "Rever garden", "Хишиг", "Танан", "Аура", "Герэт", "Экү", "М" салон, "Матрикс", Tseemee’s, Яармаг 52 зах, Велла, Дипломат, Charming зэрэг салоны 40 гаруй үсчин, гоо сайханчид оролцож өөрсдийн мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдлөө.

Ерөнхий шүүгчээр Монгол улсын үсчин гоо засалчдын холбооны тэргүүн, олон улсын шүүгч, Монгол улсын мастер үсчин Ц.Цогзолмаа, шүүгчээр Монгол улсын мастер үсчин Ц.Батбилэг, Т.Ялалт, Г.Гансүлд, Монгол улсын мастер гоо засалч Ж.Сармандах, хяналтын шүүгчээр Монгол улсын тэргүүлэх зэргийн үсчин Ч.Пүрэвдорж, Ч.Наранбаатар, Н.Тогтохбаяр, Ж.Үнэнтөгс нар ажиллалаа.

Мөн иргэдэд чиглэсэн үс үнэгүй оношлох үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, худалдаа үйлчилгээг үзүүлсэн үйл ажиллагаа боллоо.        
               

"Tseemee's" салоны үсчин С.Батцогт “Эмэгтэй кератив үс хэлбэржүүлэлт”, “Эмэгтэй урт үсний үдшийн гоёлын самналт” төрлүүдийн алтан медалын болзол хангаж Хан-Уул дүүргийн 2018 оны  “ШИЛДЭГ ҮСЧИН” гранпри шагнал хүртэж цомын эзэн боллоо. 

Эмэгтэй салоны тайралт төрөлд:

  1. Н.Эрдэнэдалай /Дипломат салон/
  2. Н.Уугантуяа / Яармаг 52 зах/
  3. Х.Наранчимэг /Charming салон/


Эмэгтэй гоёлын самналт төрөлд:

  1. С.Батцогт / Tseemee’s салон/
  2. Л.Гэнэндорж / Tseemee’s салон/
  3. Ж.Баасансүрэн / Сарнайх гоёлын студи/


Эрэгтэй сонгомол засалт төрөлд

  1. Э.Төрмөнх /N classy/
  2. А.Амгаланбаяр /М салон/
  3. Б.Ганболор /N classy/
  4. Б.Хангал /Матрикс салон/


Эрэгтэй зураглалтай тайралт

  1. У.Оюунбат /хувиараа/
  2. Б.Пүрэвхүү /N classy/
  3. Н.Баасансүрэн /Хишиг салон/


Эмэгтэй кератив үс хэлбэржүүлэлт

  1. С.Батцогт / Tseemee’s салон/
  2. Э.Сандуйжав / S салон/
  3. Г.Номин-Эрдэнэ /Экү салон/
  4. Б.Отгонбат /Evergood салон/

Тайзны нүүр будалт

  1. Т.Буджаргал /Evergood салон/
  2. Э.Солонго /Evergood салон/
  3. Д.Мөнхгэрэл /Герэт салон/

Хумсны бэлэн бүтээл

  1. Б.Мөнх-Амгалан /Экү салон/
  2. Х.Болор-Эрдэнэ /Экү салон/
  3. А.Юмжирдулам /Аура солан/

Гелин хумс дахь уран зураглал

  1. Б.Одгэрэл /Сарнайх салон/
  2. А.Чаминцэцэг /Экү салон/
  3. С.Номуундарь /Аура салон/ тус тус шагналт байранд шалгарлаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

408
18867
65414
4836060

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc