“Хамтран суралцъя-Хамтдаа хөгжье” туршлага солилцох уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Албан бус-Насан туршийн боловсролын төвийн багш, удирдах ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, ажлаа сурталчлах, хамтран суралцах зорилгоор Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв, Баянхонгор аймгийн Насан туршийн боловсролын төв, Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын багш, удирдах ажилтны  “Хамтран суралцъя-Хамтдаа хөгжье” уулзалт сургалтын үйл ажиллагаа 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр боллоо.

Сургалт, уулзалтын үйл ажиллагааг ХУД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Албан бус-Насан туршийн боловсролын төвийн захирал Т.Рэгзэдмаа нээж үг хэлэв.

Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Олон нийтийг бүх нийтийн боловсролд татан оролцуулах нь” сэдэвт сургалтыг ШУТИС-ийн Нийгмийн ажилтан бэлтгэх тэнхимийн багш доктор, профессор Т.Амаржаргал, “Үе тэнгийхний дарамт, дээрэлхэлтийг илэрүүлэх нь” судалгааны ажлыг Албан бус-Насан туршийн боловсролын төвийн хууль эрх зүйн боловсролын багш Н.Уртнасан нар тус тус удирдан явууллаа.

Сургалт, уулзалт амжилттай зохион байгуулагдаж, хоёр байгууллагын хамтран ажиллах, харилцан суралцах үйл ажиллагаа цаашид үргэлжлэн явагдах юм.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5998
12326
107975
4878621

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc