COЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН “АРДЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ЫН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

Хан-Уул дүүргийн “Соёлын биет бус өв, Ардын урлагийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалт дүүргийн Соёлын ордонд /2018в06в25/ өдөр эхэллээ.

Их наадмын зорилго нь Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах, үйл ажиллагааг өргөжүүлэх, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах. Түүнчлэн иргэдийн авьяас билгийг нээн илрүүлж хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг баяжуулах зорилгоор зохион байгуулагдаж байна.

“Соёлын биет бус өв, Ардын урлагийн их наадам”-ыг нээж Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Соёлын ордны дарга О.Анхбаяр, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр нар нээж оролцогч нарт амжилт хүслээ.  

Соёлын биет бус өвийн “Ардын урлагийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалт 2 өдрийн турш үргэлжлэх бөгөөд дараах үе шаттайгаар зохион байгуулагдаж байна. Үүнд:  

  • Эх хэл болон аман уламжлалууд
  • Ардын язгуур урлаг
  • Уламжлалт гар урлал
  • Уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам
  • Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, зан заншил уламжлалт арга технологи гэсэн 5 ай савын хүрээнд иргэд өрсөлдөж байна.

Мөн тус уралдаанд дүүргийн уран дархчууд, гар урлал бүтээгчдийн  бүтээлээр үзэсгэлэн гарах юм.

Түүнчлэн оролцогчдыг төрөл тус бүрээр шалгаруулан дараах шагналыг олгоно.

1 дүгээр байр 1- Мөнгөн шагнал, дараагийн шатанд оролцох эрхийн бичиг

2 дугаар байр 1 - Мөнгөн шагнал, дараагийн шатанд оролцох эрхийн бичиг

3 дугаар байр 1- Мөнгөн шагнал, дараагийн шатанд оролцох эрхийн бичиг

Тусгай байр    1 - Мөнгөн шагнал, дараагийн шатанд оролцох эрхийн бичиг



Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1726
13894
86604
4152425

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc