ХАН-УУЛ ДҮҮРГИЙН “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХОЛБОО”- НЫ 10 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулагдсаны 10 жилийн ойг угтан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд холбооны үйл ажиллагааг танилцуулах, цаашид хийх ажлыг хэлэлцэх зорилгоор ”Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны 10 жилийн ойн”  хүндэтгэлийн үйл ажиллагааг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдлаа.


Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын зөвлөх Ч.Бат-оргил, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид,  Хороодын Засаг дарга, зохион байгуулагч, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 250 гаруй төлөөлөл оролцлоо.


Хан-Уул дүүргийн хэмжээнд 4700 гаруй Хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэх судалгаа байдаг бөгөөд үүнээс 200 гаруй нь бага насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эзэлдэг.


Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран тэдэнд зориулсан олон ажил төлөвлөн үе шаттай хэрэгжүүлээд явж байгаа. Тэдгээрээс товч дурдахад  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны гадна зогсоолд зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд машинаа тавьдаг болгож тохижуулсан. Мөн нийтийн бие засах өрөө, нэг цэгийн үйлчилгээний төвөө хүртэл эдгээр иргэддээ зориулж засаж янзлан хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээг авахад хялбар болгосон. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Хан-Уул дүүрэгт байрлах бүхий л төр, хувийн хэвшлийн байгууллагуудаар үйлчилгээ авахад хялбар болгох үүднээс нийтийн эзэмшлийн гудамж талбайг аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран стандартын дагуу засаж янзлах ажил үргэлжилж байгааг зохион байгуулагч нарын зүгээс онцлон хэллээ.


Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны үйл ажиллагааг дэмжин, хамтран   ажилладаг шилдэг төрийн байгууллага, төрийн албан хаагч,  аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг дараах 10 номинацид нэр дэвшүүлэн шагнаж урамшууллаа. Үүнд:


“Шилдэг ивээн тэтгэгч байгууллага”-аар Элс-партнер ХХК
Шилдэг “Дүүрэг, хорооны Иргэдийн нийтийн хурлын Төлөөлөгч”-өөр 15 хорооны Засаг дарга Я.Энхбаатар
“Шилдэг Засаг дарга”-аар 3 дугаар хорооны С.Батхишиг
“Шилдэг Хөгжлийн нийгмийн ажилтан”-аар 7 дугаар хорооны зохион байуулагч Р.Солонго
“Шилдэг Халамжийн ажилтан”-аар 13 дугаар хорооны нийгмийн ажилтан Ч.Цэвэлмаа
“Авьяаслаг иргэн”-ээр 1 дүгээр хорооны Б. Батболд
“Хөдөлмөрч иргэн”-ээр 6 дугаар хорооны Б.Цагаанхүүхэн
“Спортлог иргэн”-ээр 2 дугаар хорооны З.Ганбаатар
“Шилдэг аав” –аар 12 дугаар хорооны Ж.Баярбат
“Шилдэг ээж”-ээр 10 дугаар хорооны Ц.Энхмэнд

Дүүргийн Иргэдийн хурлын шагнал / Засаг даргын өргөмжлөлөөр дараах иргэд шагнагдлаа:

С.Отгонбаяр 7 дугаар хороо хөдөлмөрч иргэн / иргэдийн хурал /
Б.Нармандах 2 дугаар хороо спортлог иргэн / иргэдийн хурал /
Д.Буянзаяа 2 дугаар хороо / засаг даргын өргөмжлөл манлай залуу /
Д.Одхүү 10 дугаар хороо шилдэг аав / иргэдийн хурал /
Х.Мөнхжин 1 дүгээр хороо хөдөлмөрч бүтээлч / засаг даргын өргөмжлөл /
С.Батсүх 1 дүгээр хороо шилдэг ээж / засаг даргын өргөмжлөл /
Ж. Батноов 3 дугаар хороо яруу найрагч авьяаслаг / иргэдийн хурал /
Э.Түмэнбаяр 8 дугаар хороо хөдөлмөрч иргэн /засаг даргын өргөмжлөл /
П. Элбэгзаяа 7 дугаар хороо / манлайлагч залуу /
Б.Үзмээ 13 дугаар хороо / иргэдийн хурал /
Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын яамны Жуух бичгээр Жаргалтуяа тус тус шагнагдав.
 







 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4859
7697
139840
4714055

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc