ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ҮНДЭСНИЙ СПОРТЫН VI ИХ НААДМЫН НЭГДСЭН ДҮН ГАРЛАА

Засгийн газрын 2017 оны 269 дугаар тогтоол “Үндэсний спортын VI их наадам зохион байгуулах тухай”, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/424 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх  Монголын уламжлалт үндэсний спортын төрлүүд, уламжлалт тоглоом, зан үйл, ёс заншил, соёлыг өсвөр үеийнхэнд сурталчлан таниулж, өвлүүлэн сургах, хөгжүүлэх  зорилгоор  Хан-уул дүүргийн Үндэсний спортын VI их наадмын нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр  Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Сурын талбайд зохион байгуулагдаж хаалтын үйл ажиллагаа өнөөдөр болж нэгдсэн дүнгээ гаргалаа.

Ийнхүү 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хан-уул дүүргийн Үндэсний спортын VI их наадмын Ширээний шагай, Хурдан морины уралдаан, Жороо морины уралдааны төрлүүд зохион байгуулагдлаа.

Их наадмын үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, ЗГХА, БТСГ-ын Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн  дарга  О. Баттулга, ЗГХА, БТСГ-ын Спортын тэмцээн, наадам, стандартын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн  Д.Уртнасан, БТСГ-ын Үндэсний болон мэргэжлийн спортын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн  Х.Отгонбаатар, ННБТСХ-ны дарга Ж.Ганболд, ННБТСХ-ны Спортын албаны дарга Б.Саранцэцэг, 14-р хорооны Засаг дарга Наранцацралт, дүүргийн 14 дүгээр хорооны ИНХ-н дарга Н. Дорждулам, дүүргийн БТСХ-ны дарга Д.Жаргалсайхан нарын зочид төлөөлөгчид  оролцлоо.

Хан-уул дүүргийн Үндэсний спортын VI их наадмын “Ширээний шагай”-н тэмцээнд 14 хорооны  60 гаран тамирчин өрсөлдсөнөөс:

   1-р байрт  Н.Бүрнээбаатар ахлагчтай 14-р хорооны баг

   2-р байрт  Мөнх-Эрдэнэ ахлагчтай  13-р хорооны баг

   3-р байрт  Ц.Сүхбаатар ахлагчтай 15-р хорооны баг   тус тус шалгарлаа.

Хурдан морины уралдаанд  20 гаран морь өрсөлдсөнөөс :

  1-р байрт  Батмөнхийн “Саарал” морь 

  2-р байрт  У.Хосбаяр  “Цавьдар” морь

  3-р байрт   Н.Наранцацрал “Саарал” морь    

  4-р байрт   Батмөнх  “Улаан” морь

 5-р байрт   Н.Наранцацрал “Хээр” морь   тус тус шалгарлаа

Жороо морины уралдаанд:

1-р байрт  Наранцацралын  “Будан” морь

      2-р байрт  Маш-Эрдэнэ-ийн  “Хээр” морь

3-р байрт  Маш-Эрдэнэ-ийн “Бор” морь   тус тус шалгарлаа.  Уг арга хэмжээний үеэр Хан-уул дүүргийн Үндэсний спортын VI их наадмын Үндэсний сурын харвааны 4 төрөл, болон, Шагайн харвааны шагналуудыг гардуулж өглөө.

Шагайн харвааны төрөлд:

  1-р байрт  С.Эрдэнэбаатар ахлагчтай 15-р хорооны баг

  2-р байрт  Ц.Сүхбааатар ахлагчтай  11-р хорооны баг

  3-р байрт   Уламнэмэх ахлагчтай 10-р хорооны баг

Үндэсний сурын харваанд багийн дүнгээр:

/Уламжлалт сур, Урианхай сур, Буриад сур, Үндэсний сур/

1-р байрт  С.Бямбабаяр ахлагчтай баг

2-р байрт  Б.Зоригтбаатар ахлагчтай баг

3-р байрт   Э.Соёлмаа ахлагчтай баг  тус тус шалгарлаа.

Шалгарсан тамирчид 08 дугаар сарын 11-15 ны өдрүүдэд Хүй долоо худагт зохион байгуулагдах “Үндэсний спортын VI их наадам”-д оролцох эрхээ авлаа.






Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3884
5043
78414
4144235

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc