“ШАРИЛЖГҮЙ УЛААНБААТАР-3” АЯНД ХАН-УУЛ ДҮҮРЭГ ИДЭВХТЭЙ ОРОЛЦЛОО

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Аян зохион байгуулах тухай” А/ 172 тоот тушаалаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг зохион байгууллаа. 

/2018.06.29-30/-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадууд, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд, Тохижилт Үйлчилгээний төв /ОНӨААТҮГ/, Хан-Уул-Агро ОНӨААТҮГ-ын иргэдийн бүлгүүдэд хөл газрын ургамлыг цэвэрлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо.

“Шарилжгүй Улаанбаатар-3” аяны нэгдсэн зохион байгуулалттай эхний арга хэмжээнд Хан-Уул дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн 555 аж ахуй нэгж, байгууллага, 2 ОНӨААТҮГ-ын нийт  2049 ажилчид, албан хаагчид өөрсдийн болон нийтийн эзэмшлийн зам, талбайн 94204 м2 гаруй газрын 44 тн шарилж, хөл газрын ургамлыг хадаж, тээвэрлэсэн байна.

 


 


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2032
0
73335
4139156

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc