Өрх толгойлсон таван хүүхэдтэй ээжид гэр бэлэглэв

Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэн Ц.Батцэцэг нь 1-18 насны таван хүүхэдтэй өрх толгойлсон ээж. Өөрийн гэсэн гэр оронгүй, олон жил айлын хажууд амьдарч ирсэн бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагаас иж бүрэн өргөө цагаан гэр бэлэглэлээ.

Тус үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А. Амартүвшин, Тохижилт үйлчилгээний төвийн дарга Ц.Эрдэнэбаатар, ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгч Тохижилт үйлчилгээний төвийн дэд захирал Ч. Базарзаяа, 6 дугаар хорооны Засаг дарга А. Сүххишиг, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн нар оролцлоо.

Энэхүү үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан 6 дугаар хорооны Засаг дарга А.Сүххишиг “Таван  сайхан үрс нь эрүүл саруул  өсөн торниж,  төр улсдаа нэртэй, түмэн олондоо тустай хүмүүс болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье гэлээ.

Өөрийн гэсэн өргөө цагаан гэртэй болсон Ц.Батцэцэг энэ бүхэнд итгэхгүй байна. Та бүхэнд баярлаж талархсанаа яаж илэрхийлэхээ ч мэдэхгүй байна. Маш их баярлалаа хэмээлээ.

Дашрамд дуулгахад Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны зорилтот бүлгийн гурван өрхөд дахин өргөө цагаан гэр бэлэглэнэ гэх баяртай мэдээ дуулгалаа.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1730
13898
86608
4152429

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc