Хогийн цэгийг “Эко” хүүхдийн тоглоомын талбай болголоо


Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга А.Сүххишигийн санаачлагаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Тереза” ахмадын халамжийн төвтэй хамтран тус хорооны хогийн цэг, гуу жалга байсан газрыг засаж тохижуулан ногоон байгууламж бүхий эко тоглоомын талбай байгууллаа.

Тус тоглоомын талбай байгуулагдсанаар бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ салхинд гаргах, хүүхдүүд аюулгүй орчинд, ая тухтай тоглож наадахад тохиромжтой орчин бий болж байгаа юм. Мөн ахмадууд чөлөөт цагаа өнгөрөөж дасгал хийх боломжтой чийрэгжүүлэх төхөөрөмжүүдийг суурилуулсан бөгөөд тоглоомын талбайн резинэн хавтантай, байгалийн зүлэгжүүлэлт хийсэн гэдгээрээ онцлог юм.

Үйл ажиллагаанд  Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин,  Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын захирал Ц.Эрдэнэбаатар, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч, Тохижилт үйлчилгээний төвийн дэд захирал Ч.Базарзаяа, 6 дугаар хорооны Засаг дарга А.Сүххишиг, ГБХЗХХэлтсийн дарга О.Мягмарсүрэн, Тереза ахмадын төвийн Монгол дах салбарын захирал болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

Иргэд, хогийн цэг байсан талбайг засаж тохижуулан ногоон байгууламжтай  тоглоомын талбай санаачлан хийж, Яармагийн хүүхэд багачууд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэсэн бүтээлч ажлыг өрнүүлж байгаа санаачлагч нарт  талархал илэрхийллээ.

“Эко дүүрэг” болохын төлөө хамтран ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууддаа талархал илэрхийлье. Бид бүхний хамтын ажиллагаа цаашид улам өргөжин тэлэх болтугай.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар





 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

783
28927
95582
2435452

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc