МАЛАА НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛСЭН ӨРХИЙН МАЛЫН ХАШАА САРАВЧИЙГ БУУЛГАЖ, ӨТӨГ БУУЦ АЧИХ, АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙХ АЖИЛ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малаа нүүлгэн шилжүүлсэн өрхийн малын хашаа саравчийг буулгаж, өтөг бууцыг ачих, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж 2018 оны 07 дугаар сарын 20-ны байдлаар 58 өрхийн малын хашаа саравчийг буулгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байна.

Малын хашаа саравч буулгах ажилд  дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төвОНӨААТҮГ, “Хан-Уул агро” ОНӨААТҮГ-ын ажилтан албан хаагчид ажиллаж, мал эмнэлэг үржлийн нэгж “Гүнтэрэм” ХХК ариутгал халдваргүйжүүлэлт хийж гүйцэтгэн, нэг өрхөөс дунджаар 4-5 машин өтөг бууцыг ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт буулгаж байна.

Мөн дүүргийн Засаг даргын 2018 оны А/153 дугаар захирамжаар Богдхан уул, Чандманы ам, Жаргалантын ам,Арцатын ам, Нүхтийн ам, Тайны ам, Морингийн даваа, Айцын даваанаас хот руу, 12 дугаар хороо Улаан булангаас Туул гол өгсөх чиглэлд мал тууварлах, бэлчээхийг хориглож, хариулгагүй бэлчээсэн малыг хашаалан, мал эмнэлгийн  үзлэг шинжилгээнд хамруулан малын эздэд хариуцлага тооцон ажиллаж байна.

Цаашид дүүргийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон байршилд мал нэвтрүүлэхгүй байх зорилгоор 6 байршилд мал оруулахыг хориглосон тэмдэг, тэмдэглэгээг байршуулж, мотоцикльтой эргүүл жижүүрийг ажиллуулж байна.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2547
30371
109904
2938743

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc