Япон Улсын Мусашимураяама хоттой хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Япон Улсын Мусашимураяама хотын дарга Фужино Масару тэргүүтэй төлөөлөгчдийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч уулзсан билээ. 

Хан-Уул дүүргийн “Иргэдэд Үйлчлэх Төв Байр”-нд зохион байгуулсан тус уулзалтанд Хан-Уул дүүргээс Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Тохижилт Үйлчилгээний Төв ОНӨААТҮГ-ын захирал Ц.Эрдэнэбаатар, ИТХ-ын төлөөлөгч, Усан Спорт Сургалтын төвийн захирал Г.Оюунтөмөр, Нийгмийн Бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр болон Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо нар байлцав. Мусашимураяама хотын талаас Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Сузуки Ёшио болон Боловсролын зөвлөлийн дарга Кацуяама Акира нар оролцов.


       Уулзалтын үеэр цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож
Токио-2020” зуны Олимп, Пара-Олимпын наадмын “Хүлээн Авагч Хот (Host Town)” төслийн хүрээнд харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа.

 

Хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд дараах ажлуудыг хийхээр тохиролцов.

       Мусашимураяама хот нь “Токио-2020” зуны Олимп, Пара-Олимпын наадмын хүрээнд Монгол Улсаас олон тооны тамирчин болон жуулчныг хүлээн авч  Хан-Уул дүүрэг болон Мусашимураяама хотын иргэдийг соёлын солилцоонд хамруулахаар болов.

Энэхүү харилцан ойлголцлын Санамж бичиг нь “Токио-2020” зуны Олимп, Пара-Олимпын наадмын дараагаар хүчин төгөлдөр хэвээр байх бөгөөд Мусашимураяама хоттой 2020 онд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж эгч дүүсийн найрсаг дотно харилцаа тогтоохоор болов.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3918
5053
78448
4144269

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc