Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд иргэний үнэмлэхний үйлчилгээ нэмэгдсэн тухай


ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

 МЭДЭЭЛЭЛ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Азийн сангийн 2017-2018 оны хугацаанд хэрэгжүүлэх “хотын засаглалыг сайжруулах” төслийн II бүрэлдэхүүн хэсэгт тусгагдсан төрийн зарим үйлчилгэг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн ажиллахаар болсон.

            Хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх ажлын чиг үүргийн дагуу Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо иргэний улсын бүртгэгч 2018 оны 7 дугаар сарын 09-нөөс иргэний бүртгэлийн үйлчилгээний дараах үйл ажллагааг эхлүүлэн ажиллаж байна. Иймд Хан-Уул дүүргийн иргэд та бүхэн ирж үйлчлүүлнэ үү?  Үүнд:

1.    16 нас хүрч Иргэний үнэмлэх анх удаа авах:

Бүрдүүлэх материал:


1. 
Төрсний гэрчилгээ, эцэг эхийн Иргэний үнэмлэхний хуулбар /нэг цаасан дээр/,

2. 
Иргэний үнэмлэхний үнэ: 15.000₮ Улаанбаатар хотын банк 2600088219 тоот дансанд тушаасан баримт,

3. 
Тэмдэгтийн хураамж: 3.300₮ Улаанбаатар хотын банк 2603030351 тоот дансанд тушаасан баримт.

 

2.    Хаяж үрэгдүүлсэн Иргэний үнэмлэх дахин авах:

Бүрдүүлэх материал:

1. 
Иргэний үнэмлэхний үнэ: 15.000₮ Улаанбаатар хотын банк 2600088219 тоот дансанд тушаасан баримт,


2. 
Тэмдэгтийн хураамж: 3.300₮ Улаанбаатар хотын банк 2603030351 тоот дансанд тушаасан баримт.

3.    Хаяг болон зураг сольж Иргэний үнэмлэх дахин захиалах:

Бүрдүүлэх материал:

1. Иргэний үнэмлэхний үнэ: 15.000₮ Улаанбаатар хотын банк 2600088219 тоот дансанд тушаасан баримт,

2. Тэмдэгтийн хураамж: 3.300₮ Улаанбаатар хотын банк 2603030351 тоот дансанд тушаасан баримт.

4.    25 нас хүрч Иргэний үнэмлэхний хугацаа сунгах:

Бүрдүүлэх материал:

1. 
Иргэний үнэмлэхний үнэ: 15.000₮ Улаанбаатар хотын банк 2600088219 тоот дансанд тушаасан баримт,

2. Тэмдэгтийн хураамж: 3.300₮ Улаанбаатар хотын банк 2603030351 тоот дансанд тушаасан баримт.

5.    45 нас хүрч Иргэний үнэмлэхний хугацаа сунгах:

Бүрдүүлэх материал:


1. Иргэний үнэмлэхний үнэ: 15.000₮ Улаанбаатар хотын банк 2600088219 тоот дансанд тушаасан баримт,

2. Тэмдэгтийн хураамж: 3.300₮ Улаанбаатар хотын банк 2603030351 тоот дансанд тушаасан баримт.

 

ЖИЧ: ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ХУГАЦАА 1 САРААС ДЭЭШ ХУГАЦАА ХЭТЭРСЭН БУЮУ ХАЯГ ҮРЭГДҮҮЛСЭН БОЛОН ГЭМТЭЭСЭН БОЛ ЗАХИРГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ МӨНГӨН ТОРГУУЛТАЙГ АНХААРНА УУ?



Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1763
13925
86641
4152462

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc