ХЯНАЛТ ШАЛГАЛТААС ЗАЙЛСХИЙСЭН ИРГЭНД ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ АРГА ХЭМЖЭЭ НОГДУУЛЛАА

ХУД-ийн 1 дүгээр хороо 40 дүгээр байрны 3-р орцны подвальд эрүүл ахуйн шаардлага хангахгүй газар хүнсний үйлдвэрлэл явагдаж байна гэж Нийслэлийн мэдээ олон нийтийн цахим хуудсаар 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагт гарсан мэдээлэл,  хэлтсийн даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ХУД дэх МХХ-ийн холбогдох улсын ахлах байцаагч нар  хяналт хийлээ.  

Хяналтаар иргэн У нь хүнсний үйлдвэрлэл явуулахдаа ашиглаж байсан тоног төхөөрөмжүүдийг гарган, их цэвэрлэгээ хийж ахуйн хэрэгслийг оруулан агуулахын зориулалттай ашиглаж байгаа байдлаар тохижуулсан байна.                                                          

             Иймд Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.1 дэх /Төрийн хяналт шалгалтаас зайлсхийсэн / хэсэгт заасны дагуу Торгох шийтгэлийн арга хэмжээ ногдуулаад байна.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

198
1943
49181
4499545

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc