Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн 2018-2019 оны хичээлийн жилийн бүртгэл, элсэлтийн талаарх зөвлөмж

Энэ хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт ШИНЭЭР элсэх бүх хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаас гадна өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан 3-5насны хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулна. Ингэснээр нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагаа бүрэн цахим хэлбэрт шилжиж байна.

“Цахим бүртгэл” бүртгэл 2018 оны 07 дугаар сарын 25-наас 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг дуустал 30 хоног үргэлжилнэ.

Шинээр цэцэрлэгт элсэж буй хүүхдийг дараах зааврын дагуу бүртгүүлнэ.

  1. 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн 2 настай хүүхэд бүртгүүлнэ.
  2. 2013-2015 онд төрсөн 3-5 настай хүүхдийг бүртгүүлэхдээ хамран сургах тойргийн цэцэрлэг нь шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд  бүртгүүлэх боломжтойг анхаарна уу.
  3. Бүртгүүлэхдээ tsetserleg.ulaanbaatar.mnсистемд нэвтрэн орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доор гарч ирэх нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж нэвтрэх товчийг дарна.
  4. Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин сууж байгаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.
  5. Хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна.
  6. Таны гар утсанд бүртгэлийн 6 оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж,  бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ.

“Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2018 оны 08 дугаар сарын 24-ний БААСАН гаригийн 09:00 цагт нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг явагдана. Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.

Өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг дараах зааврын дагуу баталгаажуулна.

  1. Баталгаажуулахдаа мөн tsetserleg.ulaanbaatar.mn систем рүү орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доор гарч ирэх нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж нэвтрэх товчийг дарснаар “Таны хүүхэд  ......цэцэрлэгт бүртгэлтэй байна. Баталгаажуулна уу.” гэсэн мэдээлэл гарч ирэх ба үүний дараа эцэг эх, асран хамгаалагч нь холбогдох гар утасны дугаараа оруулна.
  2. Бүртгэлийн дугаар авахтовчийг дарснаар таны гар утсанд 6 оронтой дугаар ирнэ. Тус дугаарыг системд оруулснаар бүртгэл  баталгаажих болно.
  3. Бүртгэлийн дугаараа баталгаажуулаад 2018 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд харьяа цэцэрлэг дээр очиж гэрээгээ сунгуулна.

Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд 2018 оны 07 дугаар сарын 25-аас зөвхөн ажлын өдрүүдэд тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, 2018 оны 08 дугаар сарын 13-аас хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой.

“Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын системд бүртгүүлсэн гар утсанд мессэжээр илгээнэ. Мөн tsetserleg.ulaanbaatar.mn системийнШалгах”цэс рүү орж хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг оруулж, цэцэрлэгтээ элссэн эсэхийг шалгах боломжтой.

Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт элсэж байгаа болон зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг цахимаар зохион байгуулахгүй бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.

Мэдээлэл авах:

Цахим хаяг: tsetserleg.ulaanbaatar.mn, www.edub.edu.mn, www.hud.edub.ed.mn

Утас:

ХУД-ийн Боловсролын хэлтэс   342472;

342470,   99036015,  99216573, 95109501

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1100
1189
48437
4498801

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc