хараа хяналтгүй, гар дээрээ худалдаа хийж буй хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийг илрүүлэх ажлыг зохион байгууллаа

Дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр  ээлжит хараа хяналтгүй, гар дээрээ худалдаа хийж буй хөдөлмөр эрхлэгч хүүхэд илрүүлэх ажлыг зохион байгууллаа. 

Илрүүлэлтээр Туул голын эрэг, орц хонгил, нийтийн хоолны газар, шөнийн цэнгээний газруудаар хяналт шалгалтыг  08:00-24:00 цаг хүртэл хийсэн.

Хараа хяналтгүй 5, гар дээрээс худалдаа хийж, хөдөлмөр эрхэлж буй 6, хүүхдийг илрүүлэн эцэг эхэд нь хүлээлгэн өглөө. Мөн голын эрэг  явж буй 41 хүүхэд болон 9 насанд хүрэгчид  голын усны үер аюулын талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1416
26574
117557
4888203

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc