“ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ” зохион байгуулах гэж байна

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 тоот тогтоолоор батлагдсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд залуучуудад бизнес санаагаа бодитой хэрэгжүүлэн, Монголд төдийгүй Дэлхийн зах зээлд гарах бренд бүтээгдэхүүний үйлдвэрлэгч болох боломжийг нээдэг “ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ”-г Хан-Уул дүүрэгт 2018 оны 09 дүгээр сард зохион байгуулах гэж байна.

Хэн оролцож болох вэ?

  • Хан-Уул дүүргийн оршин суугч 15-34 насны залуучууд байх
  • Өөрийн бизнес санаатай, санаагаа бодит болгох хүсэл эрмэлзлэлтэй
  • Шинэ зүйлсийг сурч мэдэх хүсэлтэй,72 цагийн турш хөтөлбөрт хамрагдах боломжтой

Бусад:

  • Арга хэмжээ ямар нэгэн үнэ төлбөргүй
  • Та төсөл бичих шаардлагагүй
  • Та компанитай байх шаардлагагүй

Санхүүжилт

  • Хэрэв танай багийн/2-3хүн/ бизнес санаа шилдэгээр шалгарвал 10.000.000 төгрөгийн санхүүжилтийг хүүгүй, ямар нэгэн барьцаагүй, 36 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр авах бүрэн боломжтой.

       Залуучууд та бүхэн бизнес санаагаа ажил хэрэг болгох боломжийг алдалгүй, өөрсдийгээ дайчлан идэвхтэй оролцоорой.

 

Бүртгэл 2018.08.20-ноос цахим хэлбэрээр эхэлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70134366 утсаар лавлана уу.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4186
9835
62729
2544678

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc