Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Өнөөдөр /2018.08.07/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд холбогдох албаныхантай Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй 60 дугаар сургуулийн бүтээн байгуулалт засварын явцтай танилцлаа.

60 дугаар сургуулийн нэгдүгээр давхарт дүүргийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв” байрладаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тус төвөөр үйлчилүүлэхэд хүндрэлтэй байсан.

Тус сургуулийн гадна, дотно талын хаалга шат, нойлыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан шинэчлэн засварлах ажил явагдаж байна.

Зориулалтын налуу орц, гарцтай болсноор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хэн нэгний туслалцаагүйгээр сургуульд байрладаг төвөөрөө чөлөөтэй үйлчилгээгээ авах бүрэн боломжтой. Мөн сургуулийн нэгдүгээр давхрын нэг ОО-ыг  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан тусгайлан тохижуулсан байна. 

Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хүссэн үедээ төвөөсөө үйлчилгээ авч, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох нөхцөл бүрэн бүрдэж байгаа юм. Засвар шинэчлэлийн ажил 90 хувьтай байгааг гүйцэтгэгч талын зүгээс албаныханд уламжиллаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4192
9838
62735
2544684

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc