Хан-Уул дүүргийн Туул тосгон шинэ цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

 

Хан-Уул дүүрэг  “Эко дүүрэг” болох зорилтын хүрээнд  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тохижилт үйлчилгээний төвийн санаачлагаар 120 мянгатын автобусны буудлын хойно ногоон байгууламжтай таван тивийн ан амьтадын баримал хөшөөтэй Нийслэлд жишиг болох “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн байгуулсан.

Өчигдөр /2018.08.08/ Хан-Уул дүүргийн Туул тосгон ногоон байгууламжтай шинэ цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо. 1,2 га талбайтай тус ногоон байгууламж бүхий тус цэцэрлэгт хүрээлэнг зүлэгжүүлэн цэцгийн мандалтай гацуур, улиас суулгаж, 60 гаруй ан амьтдын баримал хөшөө,  усан оргилууртай цэцэрлэгт хүрээлэн Хан-Уул дүүрэгт дахин нэгээр нэмэгдлээ. Мөн эргэн тойрны хашаа хайсыг бүрэн шинэчлэн засаж янзалсан байна.

13 дугаар хороо нь Хан-Уул дүүргийн алслагдсан хороодын нэг бөгөөд 1400 гаруй өрх, 4107 хүн амтай хороо юм. Тус хорооны иргэд амарч зугаалах цэцэрлэгт хүрээлэн байдаггүй. Ногоон байгууламжтай тохижилт сайтай цэцэрлэгт хүрээлэн бий болгож бүтээлч ажлыг өрнүүлж байгаа санаачлагч нарт  иргэд талархал илэрхийлж ажилд нь амжилт хүслээ.

Тус цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсанаар бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ агаар салхинд гаргах, хүүхдүүд аюулгүй орчинд тоглож наадах, ахмадууд чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх  тохиромжтой орчин бий болж байгаа юм.

Ялангуяа алслагдсан хороодын иргэд амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломж бололцоо хомс заавал хотын төв рүү цаг заваа үрэн амарч зугаалж өнгөрөөдөг байсан цаг үе ийнхүү ард хоцорч байна.








Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2546
30370
109903
2938742

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc