Статистикийн хэлтсээс “Анхан шатны мэдээлэл гаргах, мэдээллийн бодит байдлыг хангах нь” сэдэвт сургалт боллоо

Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсээс 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр дүүргийн 16 хороодын зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарт зориулан “Анхан шатны мэдээлэл гаргах, мэдээллийн бодит байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү сургалтанд Статистикийн хэлтсийн дарга О.Гэрэл Анхан шатны мэдээлэл гаргах, мэдээллийн бодит байдлыг хангах нь” сэдвээр илтгэл тавьж, статистикийн мэдээлэл болон аз жаргалтай хотын индексийн мэдээлэл цуглуулалт, түүний бодит байдал, анхан шатны бүртгэл хөтлөлт, мэдээлэл боловсруулалтад анхаарах асуудлын талаар танилцууллаа.

Мөн Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Энх-Оюун хүн ам өрхийн мэдээллийн сангийн баяжилт, алдаа засах тухай сургалтанд оролцогчдод заавар, зөвлөгөөг өгч ажиллалаа. Сургалтанд нийт 30 гаруй албан хаагч хамрагдсан үр дүнтэй сургалт боллоо.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3705
14144
51757
3214506

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc