Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц, хөрөнгө оруулалтын ажилтай танилцлаа

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц, хөрөнгө оруулалтын ажлын үр дүнтэй танилцаж, эрхлэгч нарт үүрэг чиглэл өглөө. 

Хан-Уул дүүргийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд 4000 гаруй мянган сурагч нэгдүгээр ангид элсэн суралцах юм байна. 2-5 настай хүүхэд 2016 онд 16105  байсан бол 2017 онд 19446 болж 3341 хүүхдээр өссөн нь цэцэрлэгийн ачаалал эрс нэмэгдээд байгааг цэцэрлэгийн эрхлэгч нар хэллээ. Түүнчлэн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо дүүргийн хэмжээнд цахим бүртгэлийн бэлтгэл ажил амжилттай зохион байгуулагдаж, СӨБ-д хамрагдалт 83,5%-д хүрэхээр урьдчилсан статситик тооцоо гарсан. Сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил 60%-тай явагдаж байна хэмээлээ. 

Засаг дарга Ж.Алдаржавхлан сургууль, цэцэрлэгүүдийн өвөлжилт болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлаа чанартай хийж гүйцэтгэх, хөрөнгө оруулалтын ажлын чанарт хяналт тавьж, сурах орчны стандартыг чанд мөрдүүлэн ажиллахыг сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт онцлон даалгалаа. Мөн сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хийж, өвлийн улиралд аливаа хүндрэл гаргахгүй ажиллахыг хүслээ. 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

177
1922
49160
4499524

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc