“ЭМНЭЛЭГ СЭЖИГЛЭХ ОРЧИН БИШ СҮЖИГЛЭХ ОРЧИН БАЙХ ЁСТОЙ” ЭРҮҮЛ АХУЙН АЯН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул Дүүргийн Нэгдсэн Эмнэлгийн захиргаанаас Эмнэлгийн ажилтны баярыг тохиолдуулан үйлчлүүлэгчдэд ээлтэй цэвэр орчин бүрдүүлэх зорилгоор  нийтийн эзэмшлийн  болон өрөө тасалгааны ариун цэврийг сайжруулах “Эмнэлэг сэжиглэх орчин биш сүжиглэх орчин байх ёстой” эрүүл ахуйн аяныг  зохион байгуулагдлаа. 

Тус аяны хүрээнд цэвэр усан сангийн ариутгал халдваргүйтгэл, эмнэлгийн эдэлбэр газрын талбайн их цэвэрлэгээ, зэрлэг ургамлын тайралт хадалт,  коридори вестибулийн  болон өрөө тасалгааны их цэвэрлэгээ, сантехникийн шугамын их цэвэрлэгээ зэргийг хийж гүйцэтгэлээ.

Уг ажлын үр дүнд үйлчлүүлэгчдэд ээлтэй эрүүл цэвэр, таатай үйлчилгээний орчныг бүрдүүлж үйлчлүүлэгч нараас өндөр үнэлгээ аваад байна.

Аянд 90 гаруй эмч эмнэлэгийн ажилтан идэвхтэй оролцож, идэвх зүтгэлтэй оролцсон хамт олныг шагнаж урамшуулсан үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1859
14008
86737
4152558

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc