“АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Агаар орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2018 оны 43 ,62 дугаар тогтоол  Нийслэлийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/579 дугаар захирамжийг хэрэгжүүлэхээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас, “Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг /2018.08.18/ өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Цолмон нар үг хэлж иргэд,  аж ахуйн нэгж байгууллагуудыг “Түүхий нүүрснээс  татгалзаж, Агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллацгаая” хэмээн уриаллаа.

Өдөрлөгт Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, цахилгаан халаалтын 10 гаруй  аж ахуйн нэгж байгууллага, дүүргийн 16 хорооны 2200 гаруй иргэд оролцлоо.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1091
1180
48428
4498792

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc