7 ХОНОГИЙН ҮНИЙН МЭДЭЭ, 2018 ОНЫ 8-Р САРЫН 22-НЫ БАЙДЛААР

Махны дундаж үнэ

2018 оны VIII сарын 4-р долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6800 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7910 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 70 төгрөгөөр (0.9%) буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6800 төгрөг, Харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 10 төгрөгөөр (0.1%), хонины цул махны үнэ 50 төгрөгөөр (0.7%) тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2018 оны VIII сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 950-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2018 оны VIII сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 8.2 хувиар буурч 1005 төгрөгөөр, лууван 2.5 хувиар буурч 1535 төгрөгөөр, байцаа 2.8 хувиар буурч 1370 төгрөгөөр, хүрэн манжин 2.7 хувиар буурч 2165 төгрөгөөр, хятад сонгино 0.8 хувиар буурч 1180 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://www.ubstat.mn/news=18629a5d-0c7e-11e8-90cf-001fc60e81da  линкээс харна уу.

Мэдээллийн эх сурвалж: Нийслэлийн Статистикийн газар

Шинэ мэдээ

2402 сар

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ШУУРХАЙ ХУРАЛДАЖ, дүүргийн 21 хороодын онцгой комиссын гишүүд хороодын байрнаасаа шууд онлайнаар холбогдож шуурхай хуралдлаа /2020.02.24/

Хан-Уул дүүргийн Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан хуваарийн дагуу сар шинийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа алба хаагчдыг хариуцлагатай, иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, зөвлөмжийг сайтар түгээж ажиллах, дүүргийн нутаг дэвсгэрт олон тахилгат уул, овоо байдаг тул баярын өдрүүдэд эдгээр газрууд руу иргэдийг зорчуулахгүй байхад хяналт тавин хариуцлагатай ажиллахыг дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагын хэлтэс, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагуудын удирдлагууд болон онцгой комиссын гишүүдэд тус тус үүрэг болголоо.

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3304
11067
134176
5459512

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc