ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭнд залуучууд та бүхнийг урьж байна

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 01 тогтоолоор баталсан "Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр"-ийн ХАН-УУЛ дүүргийн Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэстэй хамтран "Монголын Үндэсний Маркетингийн Холбоо" ТББ, "Стартап Маркетинг Спэйс" төв дээр хэрэгжүүлэн ажиллаж байна. 

              Танилын хүрээллээ тэлэх, авьяас чадвараа нээн илрүүлэх, гарааны бизнесийн мундагууд, дэлхийн шилдэг аргачлалуудаас суралцах, гарааны бизнесээ өөрийн гараар эхлүүлэх боломжийг олгодог ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ-нд залуучууд та бүхнийг урьж байна.
           ХЭН ОРОЛЦОХ ВЭ?
* Нийслэлийн 15-34 насны залуучууд байх /Зөвхөн Хан-Уул дүүргийн залуучуудад хамааралтай/
* Өөрийн бизнес санааг бодит болгох хүсэл эрмэлзэлтэй байх
* 72 цагийн турш хөтөлбөрт оролцох боломжтой байх
* Шинэ зүйлсийг суралцах хүсэл эрмэлзэлтэй байх

          БУСАД:
* Арга хэмжээ нь үнэ төлбөргүй.
* Та төсөл бичих шаардлагагүй.
* Та компанитай байж болохгүй
* Та багаараа оролцвол давуу тал болно / Баг доод тал нь 3 хүний бүрэлдэхүүнтэй байна. Багийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөр дүүргийн 1 гишүүн байж болно/

       САНХҮҮЖИЛТ:
Хэрэв таны шинэ санаа шилдгээр шалгарвал 10,000,000 төгрөгийн санхүүжилтийг хүүгүй, ямар нэгэн барьцаагүй, 36 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр авах бүрэн боломжтой.
Нийт 8 хүртлэх багт тус бүр 10,000,000 төгрөгийн санхүүжилт олгох боломжтой.

Оролцохыг хүсвэл доорх хаягаар бүртгүүлнэ үү.
https://docs.google.com/…/1FAIpQLSeUZc2NHCp0lpYcog…/viewform
*
(2018 оны 09 дугаар сарын 25-ны өдөр хүртэл бүртгэнэ)

Арга хэмжээний II-р шатанд шалгарсан тухай мэдээллийг 2018 оны 09 дугаар сарын 26-ны өдөр танд утсаар мэдэгдэх болно.
2018 оны 09 сарын 27-ны өдөр 17:00 цагт тэнцсэн оролцогчид "Стартап Маркетинг Спэйс" төв дээр иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
7577-6777, 9908-8476, 9009-1019
https://docs.google.com/…/1FAIpQLSeUZc2NHCp0lpYcog…/viewform

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1779
13939
86657
4152478

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc