ЕБС-ИЙН БАГШ,УДИРДЛАГУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн боловсролын газар, Боловсролын хэлтэс хамтран сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш,удирдлагуудад  зориулсан  “Сургуулийн менежмент, багшийн хөгжил-бага, дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй-III” нэгдсэн сургалыгт 2018 оны 08 сарын 27-30-ны өдрүүдэд   зохион байгуулж байна. Гурван өдөр үргэлжлэх энэхүү сургалтад дүүргийн   нийт 703  багш,удирдлагууд 16 чиглэлээр хамрагдаж байна.

Сургалтаар 2018-2019 оны хичээлийн жилд баримтлах бодлого, анхаарах асуудал, ахлах ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, сурах бичгийн агуулга, онцлог, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, боловсролын үнэлгээний шинэчлэл зэрэг сэдвүүдээр хичээл заах юм

2018-2019 оны  хичээлийн шинэ жилд  БСШУСЯ-аас  “Суралцагч бүрийн сурлагын чанарт ахиц” гаргах жил байх үндсэн зорилгыг дэвшүүлж байгаа бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн түвшиндСуралцагчийн онцлог, ялгаатай байдлыг харгалзан хичээл бүрийг заах аргын нэгдэл, секцээр чанартай бэлтгэн, үр дүнтэй зохион байгуулж, суралцагчийн суралцах идэвхийг урамшуулан дэмжих замаар сурлагын чанарт ахиц гаргахад сургуулиуд сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг чиглүүлэн ажиллах юм.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2463
14318
87341
4153162

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc