Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн хичээлийн шинэ жил эхэллээ

Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэнд тодорхой хугацааны боловсролыг нөхөх, бие даах хэлбэрээр эзэмшүүлэх зорилго бүхий бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартад нийцсэн сургалтын албан бус хэлбэрээр зохион байгуулдаг билээ.

2018-2019 оны хичээлийн жилд  дүйцсэн хөтөлбөрийн хүрээнд танхимын 14, зайны, түр цугларах, бие даах хэлбэрээр 16 суралцагчийг элсүүлэн хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна.

Үйл ажиллагаанд дүүргийн Албан бус – Насан туршийн боловсролын төвийн удирдлагууд болон “Гэгээн Мария” сүмийн төлөөлөл оролцож сурагчдад хичээлийн хэрэгсэл бэлэглэж сурлагын өндөр амжилт хүслээ.

Мөн суралцагчдад “Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан “Миний эх хэл”, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” сэдвүүдээр хичээл орлоо.

Цаашид Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартад нийцсэн, амьдрах ухаанд суурилсан агуулга, боловсролын стандартын арга зүйд тулгуурлан зайны болон холимог бүлгийн сургалтын үйл ажиллагаагааг зохион байгуулахаар зорин ажиллаж байгаа аж.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5197
12222
107174
4877820

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc