УИХ-ын гишүүн Б. Энх-Амгалан болон холбогдох албаныхан Хан-Уул дүүргийн 34,35 дугаар байрны нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны 34,35 дугаар байрнууд 1962 онд ашиглалтанд орсон бөгөөд нийт 96 айл өрх эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа билээ. Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, болзошгүй газар хөдлөлтөнд тэсвэргүй, нурах аюултай болсон нь тогтоогдсон.


Иймд  /2018.09.05/ өдөр  УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, нийслэл, дүүргийн холбогдох албаны удирдлагуудын хамт 34,35 дугаар байрны нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж оршин суугчидтай уулзалт хийлээ.


Эхний ээлжинд яаралтай буулган дахин төлөвлөж шинэчлэн барилгажуулах шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан холбогдох хууль журмын дагуу арга хэмжээ авхуулах хүсэлтийг холбогдох албаны байгууллагуудад өгч яаралтай шийдвэрлүүлэн гэлээ. Мөн ирэх онд шинээр барилга барих төсвийг улсын төсөвт суулгахаар ажиллаж байгаагаа уламжиллаа.


34,35 дугаар байруудын дээврээс борооны ус гоождог, дээвэр нурсан /иргэд өөрсдөө палк, модоор таазны нуралтыг зогсоох нуруу, тулгуур хийсэн/, зарим айлуудын хана мөөгөнцөртсөн, нурсан, тог цахилгааны утсууд байрны гадуур эмх замбараагүй орооцолдон гал гарах зэрэг хүний амь нас, эд хөрөнгө эрсдэх онц аюултай байдал үүсээд байгаа юм. 






Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3298
9171
82843
3081121

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc