Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хан-Уул Эрүүл мэндийн төвийн Яармаг салбарын гадна тохижилтын ажилтай танилцлаа

/2018.09.06/ өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан бусад холбогдох албаныхан Хан-Уул Эрүүл мэндийн төвийн Яармаг дахь салбарын гадна тохижилтын ажилтай танилцлаа.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгүүдийн гадна зам талбайг тохижуулах ажлыг шат дараатайгаар хийж, эмнэлгийн гадна зам талбайд үүсдэг авто машины түгжрэлийг бууруулж, эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдэд таатай орчин бүрдүүлэх ажил үргэлжилж буй.

Энэ ажлын хүрээнд Хан-Уул Эрүүл мэндийн төвийн Яармаг дахь салбарын гадна тохижилтын ажлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Бумбат даваа” ХХК хийж гүйцэтгэн, төлөвлөгөөт хугацаандаа хүлээлгэн өглөө.


Энэ оны 06 дугаар сард эхэлсэн тохижилтын ажлын хүрээнд 8174 мкв талбайд 35 авто машины зогсоол байгуулж, 1600 мкв явган зам тавьж сул шороон хөрсийг хатуу хучилттай болгож болгосон.


Түүнчлэн  4 ш сүүдрэвч, 47 ш сандал, 16 хогийн сав,  34 ш гэрэлтүүлгийг хийж, орц гарцыг шийдвэрлэн хөдөлгөөний зохион байгуулалтыг оновчтой болгож түгжрэлийг бууруулах зэрэг олон давуу талыг бий болгосон байна. Мөн 270 мкв талбайг хүүхдийн тоглоомын талбай болгож тохижуулсан нь оновчтой шийдэл болсон байна.


Уг автомашины зогсоол, гадна талбайн тохижилтын ажил хийгдсэнээр эмнэлгээр үйлчлүүлэгчдийн ая тухтай орчин бүрдэж, иргэдийн хүндрэлтэй байсан автомашины зогсоолын асуудал бүрэн шийдэгдэж байгаа юм.  




Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3307
9179
82852
3081130

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc