144 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл нээлтээ хийлээ

Дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдсан 144 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтанд орж /2018.09.06/ өдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн зөвлөх О.Шаалуу болон бусад холбогдох албаныхан оролцлоо.


Дүүргийн 13 дугаар хороонд байрлах 144 дүгээр цэцэрлэг нь 1964 онд 47 дүгээр ясли нэртэй 70 хүүхэд авах нүчин чадалтай, 15 багш ажилтантай анх байгуулагдсан. Шинэ өргөтгөл ашиглалтад орсноор 150 ороор хүчин чадал нэмэгдэж Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны цэцэрлэгийн 2-5 насны хүүхдүүд бүрэн цэцэрлэгт хамрагдаж байна. Мөн 20 ажлын байр нэмэгдэж, 20 иргэн ажилтай, орлоготой болж байгаа юм.








Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2403
14669
182364
2807743

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc