“ҮНДЭСНИЙ БОЛОН ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ” сэдэвт АРГА ЗҮЙН СУРГАЛТ боллоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсээс “Үндэсний болон дэд хөтөлбөрийн хэрэгжилт” арга зүйн сургалтыг албан хаагчдад зохион байгууллаа.
Уг сургалтаар үндэсний болон дэд  хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг тайлагнах, гүйцэтгэлийн дүгнэлт гаргах, хөтөлбөрийн “Хувийн хэрэг”  хөтлөх талаар арга зүйн зөвлөгөө өгч, 2018 оны эхний хагас жилийн үндэсний болон дэд хөтөлбөрүүдийн биелэлт, холбогдох эрх зүйн актуудыг танилцууллаа. 

Сургалтанд дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын болон ЗДТГ-ын хэлтэс, тасгийн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудал хариуцсан  мэргэжилтнүүд хамрагдлаа.

Мөн сургалтын үр дүнд дүүргийн хэмжээнд хэрэгжиж буй хөтөлбөрүүдэд мэдээллийн сан үүсгэж, хувийн хэрэг хөтлөхөөр боллоо. 


Шинэ мэдээ

2402 сар

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ШУУРХАЙ ХУРАЛДАЖ, дүүргийн 21 хороодын онцгой комиссын гишүүд хороодын байрнаасаа шууд онлайнаар холбогдож шуурхай хуралдлаа /2020.02.24/

Хан-Уул дүүргийн Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан хуваарийн дагуу сар шинийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа алба хаагчдыг хариуцлагатай, иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, зөвлөмжийг сайтар түгээж ажиллах, дүүргийн нутаг дэвсгэрт олон тахилгат уул, овоо байдаг тул баярын өдрүүдэд эдгээр газрууд руу иргэдийг зорчуулахгүй байхад хяналт тавин хариуцлагатай ажиллахыг дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагын хэлтэс, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагуудын удирдлагууд болон онцгой комиссын гишүүдэд тус тус үүрэг болголоо.

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3595
11073
134467
5459803

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc