Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хог хаягдлыг дахин боловсруулах Үндэсний Холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилт тавьж, энэ хүрээнд тус дүүрэгт байрладаг аж ахуйн нэгж, байгууллага, сургууль, цэцэрлэгүүд “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” ажил өнгөрсөн жилээс амжилттай  үргэлжилж буй.

Дээрх зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар /2018.09.10/ өдөр Монголын Хог хаягдлыг дахин боловсруулах Үндэсний Холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Монголын Хог хаягдлыг дахин боловсруулах Үндэсний Холбооны гүйцэтгэх захирал П.Цэндмаа нар  гарын үсэг зурлаа.

Санамж бичигт Хан-Уул дүүрэгт авто засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын автотээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдсэн хог хаягдлыг дахин боловсруулж, авто үйлчилгээний салбарын хог хаягдлын менежментийг сайжруулах. Түүнчлэн  хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах зэрэг ажлууд санамж бичигт тусгасан.

Мөн  байгальд ээлтэй амьдралын хэвшлийг сурталчлах, бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх зэрэг олон талт арга хэмжээг хамтран зохион байгуулахаар боллоо.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3192
9069
82737
3081015

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc