ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН VII ИХ НААДМЫН СПОРТ ЯВГАН АЯЛАЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДҮНГЭЭ ГАРГАЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит дүүргийн иргэдийн спортын явган аялалын тэмцээн 2018 оны 09 дүгээр сарын 08-нд 09:00 цагаас Зайсангийн ам - баруун ширээт-арцтын ам гэсэн чиглэлд А зэрэглэлийн 10 км замд явагдлаа.

Тус тэмцээнд дүүргийн 11 дүгээр хорооны 200 гаруй тамирчид хөгжөөн дэмжигчид оролцсоноос, аялалын явц, сахилга бат, ирц, газрын зураг дээр ажиллах, нуувч илрүүлэх, хөгжөөнт буухиа зэрэг төрлүүдийн нийлбэр дүнгээр:

Тэргүүн байранд 10 дугаар хорооны баг,  тамирчид  

Хоёр дугаар байранд  2 дугаар хорооны баг, тамирчид

Гурав дугаар байранд 3 дугаар хорооны баг тамирчид тус тус шалгарлаа.

Нийслэлийн шигшээ тэмцээн 09 дүгээр сарын 15-нд Баянзүрх хайрхан-Хар усан тохой чиглэлд зохион байгуулагдах бөгөөд тус тэмцээнд 10 дугаар хорооны баг тамирчид оролцох эрхээ авлаа.

  

Шинэ мэдээ

2402 сар

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ШУУРХАЙ ХУРАЛДАЖ, дүүргийн 21 хороодын онцгой комиссын гишүүд хороодын байрнаасаа шууд онлайнаар холбогдож шуурхай хуралдлаа /2020.02.24/

Хан-Уул дүүргийн Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан хуваарийн дагуу сар шинийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа алба хаагчдыг хариуцлагатай, иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, зөвлөмжийг сайтар түгээж ажиллах, дүүргийн нутаг дэвсгэрт олон тахилгат уул, овоо байдаг тул баярын өдрүүдэд эдгээр газрууд руу иргэдийг зорчуулахгүй байхад хяналт тавин хариуцлагатай ажиллахыг дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагын хэлтэс, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагуудын удирдлагууд болон онцгой комиссын гишүүдэд тус тус үүрэг болголоо.

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3369
11039
134241
5459577

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc