Иргэдэд болзошгүй гал түймэр дэгдэх үед амь насаа хэрхэн хамгаалах сэдвээр сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Өлзийт , Био комбинатын чиглэлд хүн малын гоц халдварт өвчин, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтын хоёр цэг  24 цагаар ажиллаж байгаа билээ.  

Онцгой байдлын хэлтэс, МХХ, Цагдаагийн хэлтэс, Мал эмнэлгүүдээс хамтарсан ажлын хэсэг өнөөдрийн байдлаар, постоор дамжин өнгөрсөн 113 тээврийн хэрэгсэл, 67 зорчигчдын ачаа тээшинд үзлэг шалгалт хийж, тарваганы мах нэвтрүүлэхгүй байх, өвчлөл үүсэх аюулаас сэргийлж байна. 

Иргэдийн дунд эмчилгээний зориулалтаар тарваганы хүн мах, нойр булчирхай, элэг, цөс, давсаг гэх мэт түүхий эдийг боловсруулалгүй идэх, залгих зохисгүй  хэрэглээ одоо ч багасахгүй байгааг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс сэрэмжлүүлж байна.

Мөн тус хэлтсээс, иргэд албан байгууллагуудыг гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг чадвартай болгох сургалтыг өдөр тутам  зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Гэгээнтэн” интертайнмент төвийн ажилтнууд, кино театраар үйлчлүүлэгч иргэдэд болзошгүй гал түймэр дэгдэх үед амь насаа хэрхэн хамгаалах, нэгэндээ яаж туслах арга замыг зааж, галын аюулгүй байдлын дүрэм, стандартыг мөрдүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулжээ.

2018 он гарсаар нийслэл хотын хэмжээнд ой хээрийн түймрийн 1, объектын гал түймрийн 1798 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

 

                       

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3330
9199
82875
3081153

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc