““UNFRIEND”” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдлаа

Хан-Уул дүүргийн дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Г.Баянбямба  Интернет, фейсбүүк, орчинд өөрийгөө болон бусдыг учирч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор ““UNFRIEND”” нэгдсэн арга хэмжээний хүрээнд  2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 11.00-14:00 цагийн хооронд ХААИС-ийн багш ажилчид, оюутануудад сургалт, нөлөөллийн ажлыг зохион явууллаа.

Арга хэмжээний хүрээнд ХААИС-ийн харъяа “Мал эмнэлгийн” сургууль, “Агроэкологийн” сургууль, “Инженерийн” сургууль, “Эдийн засгийн” сургууль, “Биотехнологийн”  зэрэг 5 сургуулийн 750 орчим  багш ажилчдад, Интернет, фейсбүүк, орчинд өөрийгөө болон бусдыг учирч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, танихгүй болон нэр хаяг нь тодорхойгүй хүнийг
UNRPIEND- хийх фейсбүүк найзаас хасах урьдчилан сэргийлэх чиглэлээр 3 цагийн  сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Учрал, дуучин н.Батбаатар, Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Бүрэнбаатар нар илтгэл тавьсан үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө. Мөн
““UNFRIEND”” нэгдсэн  арга хэмжээний үед ХААИС-ийн 3 дэлгэцэн дээр 5 төрлийн танилцуулга гаргаж, иргэд, оюутан багш ажилчдад 10 төрлийн 900 ширхэг санамж бүхий сэрэмжлүүлэг ухуулах хуудсыг тараалаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

230
1975
49213
4499577

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc