Нийслэлийн байгаль орчны газартай хамтарсан иргэдийн чадавхийг сайжруулах сургалт боллоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Ногоон Ази” ТББ , Нийслэлийн байгаль орчны газартай хамтран иргэдийн оролцоог дэмжих, монгол орны цөлжилт, гоёлын мод бут, сөөг жимсний модыг хэрхэн тарьж ургуулах талаар сургалтыг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Үүнд: Монгол орны цөлжилт уур амьсгалын өөрчлөлт  сэдвээр ШУА-ын Газар зүй, Гео-Экологийн хүрээлэнгийн докторант Батсайхан хөтлөн явуулсан бол гоёл чимэглэлийн мод сөөг бутыг хэрхэн тарих аргачлалыг ШУА-ын Газар зүй,Гео-Экологийн хүрээлэнгийн судлаач Баттулга хөтлөн явууллаа.

Мөн төлөвлөлт, үр ашиг үрслэг тарьж ургуулах аргачлал сэдвээр Монголын эмэгтэй тариаланчдын холбооны тэргүүн Бяцхандаа заавар зөвлөмж өгч, жимс, жимсгэнэ тарьж ургуулах арготенологи сэдвээр “Монголын жимс жимсгэний холбоо”-ны тэргүүн Насанжаргал нар тус тус сургалтыг шат дараатайгаар хөтлөн явуулсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.



Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2338
4148
111282
4424656

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc