ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГАЛТАНД ӨДӨР БҮР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА

Албан бус-Насан туршийн боловсролын төв нь насан туршийн боловсролын үйлчилгээг дараах 5 чиглэлийн хүрээнд явуулдаг. Үүнд:

1. Гэр бүлийн боловсрол                    

2. Хууль эрх зүйн боловсрол

3. Иргэний боловсрол

4. Гоо зүй-мэдрэмжийн боловсрол

5. Амьдрах ухааны боловсрол чиглэлийн хүрээнд иргэдэд үнэ төлбөргүй боловсрол эзэмшүүлэн мэргэжил олгодог бөгөөд сургалт, сурталчилгаа, олон нийтийн үйл ажиллагааг тасралтгүй  зохион байгуулдаг.

 

Мөн мэргэжлийн чиг баримжаа олгох дараах сургалтуудад өдөр бүр нэмэлт элсэлт авч байна. Үүнд

  1. Компьютерын анхан, дунд, гүнзгий шат
  2. Оёдол, эсгүүр
  3. Үсчин
  4. Гоо засалч, маникюр
  5. Даалин оёх
  6. Англи хэлний анхан шатны сургалтууд хичээллэж байна.

 


Суралцахыг хүсэгчид нь дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Хорооны Засаг даргын тодорхойлолт
  2. 1% цээж зураг
  3. Иргэний үнэмлэхний хуулбар

Холбогдох утас: 70000448, 95021560

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

232
1977
49215
4499579

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc