ГЭРТЭЭ ХАРИХ ЗАМ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙГ БҮРТГЭЛЖҮҮЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА

“Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн иргэдийг  бүртгэлжүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн Засаг даргын  Тамгын газрын холбогдох хэлтэс албадын хамтран зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд 100 гаруй иргэдийг эрүүл мэндийн үзлэг /цээжний рентген зураг, дотор, арьс харшил, ДОХ/БЗХД өвчний үзлэг, сэтгэл зүйн зөвлөгөө, цусан дахь сахарын хэмжээ үзэх, ДОХ, тэмбүүгийн түргэвчилсэн шинжилгээ/-нд тус тус  хамрууллаа. Мөн  бичиг баримтын зөрчилтэй 25 иргэн,  эрүүл мэндийн даатгалгүй 8 иргэнийг бичиг баримтжуулж ажиллалаа.  


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2420
14281
87298
4153119

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc