ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАНЫ ТУСГАЙ ҮҮРГИЙН БЭЛТГЭЛ ШАТНЫ СУРГАЛТ ЯВАГДАЖ ДУУСЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 80 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2018 оны А/819 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын 2018 оны А/294 дүгээр захирамжийн дагуу Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн байрлалд цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг 2018 оны 09 дүгээр сарын 10-18-ны өдрүүдэд Онцгой байдлын хэлтэс, Монголын улаан загалмай нийгэмлэг, Тохижилт үйлчилгээний төв зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Уг сургалтыг бүсчилсэн хэлбэрээр Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн цэргийн дүйцүүлэх алба хаагчидтай явуулсан.

Батлан хамгаалахын сайдын 2018 оны А/211 дүгээр тушаалаар баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу орон нутгийн хамгаалалт, гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, хүмүүнлэгийн үйл ажиллагаа, улсын болон орон нутгийн бүтээн байгуулалт, амьд гарах арга ухаан зэрэг 6 сэдвээр 80 цагийн багтаамжтай хичээлээр онолын мэдлэг, дадлага олгосон.

 



Мөн сургалтын явцад дүйцүүлэх алба хаагчдын дунд цэргийн хэргийн мэдлэг, дадлагыг дээшлүүлэх зорилгоор Цэргийн бэлтгэлийн цогцолбор тэмцээн-ийг 4 төрлөөр зохион байгуулж, авхаалж самбаа, ур чадварыг сорьсон.  

 


Сургалтын хөтөлбөрийг хангасан цэргийн дүйцүүлэх алба хаагчдад гэрчилгээ гардуулах төгсөлтийн арга хэмжээ 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр болсон. Тус үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ахлах офицер, хурандаа Т.Мөнхбаяр хүрэлцэн ирж, төгсөлтийн гэрчилгээ гардуулсан.

 


ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ЦЭРГИЙН ШТАБ

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

9201
11247
91642
4665857

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc