ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдийн бие даан мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор номын сангийн үйлчилгээг тогтмол үзүүлсээр ирсэн билээ. Энэ удаад номын фонд баяжуулах ажлыг маань дэмжин ХУД-ийн 2-р хорооны "Худалдаа хөгжлийн банк"-ны салбарын захирал Б.Баясгалан түүний хамт олон 100,000 төгрөгний дэмжлэг үзүүлсний дагуу Д.Гармаа “Хүсэл мөрөөдлийн тууж”, Д.Гармаа “Хадан хотын мангаанууд”Д.Гармаа “Хөөрхий дөө Болдоо минь”, С.Батжаргал “Ишүүжин”, А.Дюма “Засаг баригчийн охин”, “Гурван цагийн аяс”, Б.Шүүдэрцэцэг “Хүйлэн огторгуйн заадас” зэрэг номыг худалдан авч номын фондоо баяжууллаа. Иргэдийн боловсролыг дэмжих үйлсэд маань дэмжлэг үзүүлсэн ХУД-ийн 2-р хорооны "Худалдаа хөгжлийн банк"-ны хамт олонд гүнээ талархал илэрхийлж цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2426
14287
87304
4153125

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc