Сайн дурын үйл ажиллагааны тухай ойлголт, ач холбогдол давуу талуудыг таниулах сургалт боллоо

 2018 оны 09 дүгээр сарын 25-нд өдөр Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн сургалтын танхимд Хан-Уул дүүргийн сайн дурын үйл ажиллагааны төвөөс “Сайн дурын үйл ажиллагааны тухай ойлголт, ач холбогдол давуу талуудыг таниулах замаар сайн дураараа нийгмийн шийдвэрлэх асуудалд хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилготойгоор дүүргийн 1-16-р хороодын 40 гаруй иргэнд “Сайн дурын ажилтан бэлтгэх үндсэн сургалт”-ыг зохион байгууллаа.    


Сургалтыг Монголын сайн дурынхны төвийн сургагч багш Т.Түмэнхишиг, Ч.Намуунцэцэг, Н.Сүнжидмаа нар “Сайн дурын үйл ажиллагаа”, “Сайн дурын үйл ажиллагааны онцлог, хэрэгцээ шаардлага, давуу болон, сул талууд, оролцоо, анхаарах зүйл” зэрэг  сонирхолтой сэдвүүдээр
сургалтыг хөтлөн явуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулан харилцан ярилцлаа.

Сургалтын төгсгөлд суралцагчдаас сэтгэл ханамжийн судалгаа авч, “Сертификат” гардууллаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1971
0
73274
4139095

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc