“САЙН ТУРШЛАГА-2018” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 80 жилийн ойн хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Өргөө амаржих газар “Сайн туршлага-2018” арга хэмжээ НЭМГ-ын тусламж үйлчилгээний хэлтэс, чанарын холбооны санаачлагаар 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.


Тус арга хэмжээнд 24 байгууллагын 180 бүтээл оролцсон бөгөөд Хан-Уул Эрүүл Мэндийн Төв нь 1 их эмч, 3 сувилагчийн 4 бүтээлээр өрсөлдлөө. Уралдаанд ирсэн 180 бүтээлээс шилдэг 20 бүтээлийг шалгаруулан “Сайн туршлагын сан”-д бүртгэн гэрчилгээ олгов.

Хан-Уул эрүүл мэндийн төвийн статистикийн эмч З.Туяагийн санаачлан хэрэгжүүлсэн “Хан-Уул дүүргийн ЭМТ цэрэг татлага, цэргийн эрүүлжилт судалгааны програм” бүтээл шилдэг 20 бүтээлийн нэгээр шалгарч, “Сайн туршлага-2018 “ санд бүртгэгдэн гэрчилгээ авлаа.

Мөн амжилттай оролцсон ХУЭМТ-ийн сувилахуйн албаны “Сувилахуйн ур чадварын номын сантай кабинет”, “ Нэг цэгийн үйлчилгээ”, “ Мэс заслын кабинетийн шилэн бүрдэл” бүтээлүүд “Сайн туршлага-2018” батламж тус тус авсан байна.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

264
2009
49247
4499611

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc