920 хүүхдийн хүчин чадалтай 75 дугаар сургуулийн шинэ барилгын шав тавих ёслол боллоо

Япон улсын “Жайка” олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн шинэ барилгын шав тавих ёслол боллоо.

Ёслолын ажиллагаанд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ДИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, ДИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, дүүргийн Боловсролын хэлтийн дарга Ж.Отгонхорлоо болон “Жайка” олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо. 

Япон Улсын Жайкаолон улсын байгууллага 2017 оны 1 дүгээр сараас Улаанбаатар хотын бага дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулахтөслийн судалгааны ажлыг гүйцэтгэж, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол улсын Засгийн газар, Жайкаолон улсын байгууллага төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан.

Төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 720, Хан – Уул дүүргийн 75 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж, 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль, мөн Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн өргөтгөлийн барилгыг тус тус шинээр барих аж.      
          

Сургуулийн барилга нь дэлхийн орчин үеийн боловсролын байгууллагын стандартын дагуу баригдах бөгөөд сургалтын иж бүрэн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. 75 дугаар сургуулийн шинэ барилгыг 2020 оны 07 дугаар сард барьж дуусгах юм. 

Төслийн захиалагчаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн Боловсролын газар, төслийн зөвлөхөөр Япон Улсын “Maцуда консултанг интернэшнл, Гоо ванкомпани,  барилгын ерөнхий гүйцэтгэгчээр Ивата Чизаки-Дай ниппонкомпанийн хамтарсан түншлэл, туслан гүйцэтгэгчээр МухиаХХК  ажиллаж байгаа аж.





Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2559
30382
109916
2938755

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc