Хан-Уул дүүргийн “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10” –ын ажилтнуудыг шагнаж урамшууллаа

Жил бүрийн 10 дугаар сарын эхний 7 хоногт Монгол улсад Нийтийн аж ахуйн байгууллага үүсэн байгуулагдсаны ойн баяр тохиодог билээ.

Өнөөдөр Хан-Уул дүүрэг дэх ОСНААУГ-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10” буюу бидний ярьж заншсанаар орон сууцны конторынхон маань Нийтийн аж ахуйн 87 жилийн ой, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар байгуулагдсаны 71 жил, салбар төв байгуулагдсаны 54 жилийн ойн баяраа ажлын амжилт бүтээлээр дүүрэн тэмдэглэн өнгөрүүлж байна.

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд тус төвийн хамт олон баярын хурлаа хийж хөдөлмөрийн амжилт гаргасан ажилтнуудыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын, Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа.

Шагналыг НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ДИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, ДИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил нар гардуулан өглөө.

 “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10” нь Хан-Уул дүүрэг дэх төрийн орон сууцны ганц байгууллага бөгөөд нийт 145 орон сууцны байрны 7300 гаруй өрхөд инженер техникийн 69 ажилтантайгаар 24 цагийн турш тасралтгүй үйлчилж байна.

Хан-Уул дүүргийн оршин суугчдын тав тухтай амьдралын төлөө хоногийн 24 цагийн турш хөдөлмөрлөж байдаг их хотын маань зүрх болсон инженерийн шугам сүлжээний эмч та нартаа ажил үйлс, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.






Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5886
12308
107863
4878509

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc