“Будаг амилах цаг”

Албан бус-Насан туршийн боловсролын төвийн гоо зүй-мэдрэмжийн агуулгын хүрээнд хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх ур чадварыг хөгжүүлэх зорилгоор  ХУД-ийн  4–р хорооны 12-р цэцэрлэгийн Галбадрах, Алтанжаргал багштай ахлах” А” бүлгийн 55,Саярангүл,Энхтуяа багштай ахлах “Б” бүлгийн 32, Бадмаараг, Аагиймаа багштай бэлтгэл” А” бүлгийн 52, Батсүрэн, Мөнхсайхан багштай бэлтгэл “Б” бүлгийн 40 хүүхдэд нийт 179 хүүхдэд  “5 өнгө 7 эгшиг” сургалтыг  зохион байгууллаа.

Сургалтын онцлог нь  хүүхдүүдийн дуртай хүүхэлдэйн кинонд  тулгуурлан дүрд дүгнэлт хийх,  үйл явдлыг ургуулан төсөөлөх, баатруудыг өнгөөр будуулж, нэр өгүүлэн  ярилцуулж, дүгнэлт хийх аргуудаар явагддаг сэтгэхүйн цогц үйлийг хэвшүүлэхэд чиглэгддэг сурах үйлийг цогцоор нь шийдсэн харах,сонсох,ярих,бүтээх гэсэн чадваруудыг багтаасан сургалт юм.

Сургалтын үр дүнд цэцэрлэгийн багачуудын төсөөлөн бодох, өөрийгөө илэрхийлэх, бие биеэ сонсох, аливаад бүтээлчээр хандах хандлага нэмэгдэж бүтээлийн сангаа баяжуулсан
үр дүнтэй  сургалт болж өндөрлөлөө.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2380
14245
87258
4153079

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc