ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН VII ИХ НААДМЫН ОЛС ТАТАЛТЫН ТЭМЦЭЭН ЯВАГДЛАА

ХУД-ийн Засаг даргын нэрэмжит иргэдийн спортын VII их наадмын олс таталтын тэмцээн жанжин Сүхбаатарын талбайд 2018 оны 10 дугаар сарын 06-нд болж  дүүргийн 10 хорооны 180 иргэнийг хамрууллаа.

Эрэгтэйчүүдийн:

1-р байранд 12-р хороо,

2-р байранд 16-р хороо,

3-р байранд 10-р хороо,

Эмэгтэйчүүдийн төрөлд:

1-р байранд 16-р хороо,

2-р байранд 7-р хороо,

3-р байранд 8-р хороо орлоо.

Тус тэмцээнийг Нийслэлийн 379 жилийн ойг угтан зохион байгуулсан “UB-sport” арга хэмжээний хүрээнд зохион байгууллаа.   

Өдөрлөгийн ажиллагаанд  Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Триатлоны   холбоо, дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, дүүргийн Иргэдийн спортын VII наадмын тэмцээнд оролцогч иргэд зэрэг 20 байгууллагын 450 гаруй иргэд  оролцож үйл ажиллагаагаа сурталчилж ажиллалаа.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2383
14248
87261
4153082

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc