Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай сургалт боллоо

“Монгол Улсын Засгийн газрын тухай хууль”-н 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, Засгийн газрын 2017 оны ‘’ Үндэсний хөтөлбөр батлах тухай“’ 270 дугаар тогтоолын 3.4.1.1 дэх зорилт, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны сайдын 2018 оны 7 дугаар сарын 31 дугаар А\476 дугаар тушаалыг үндэслэн “Хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” зорилгоор Албан бус-Насан туршиийн боловсролын төв нь дүйцсэн хөтөлбөрөөр боловсрол эзэмшиж буй суралцагч болон багш нарт дүүргийн Тээврийн цагдаагийн тасагтай хамтран 10 дугаар сарын 4-ний өдөр “ Замын хөдөлгөөний аюулгүй байдал” сургалт зохион байгууллаа. Сургалтыг цагдаагийн дэслэгч Бямбадагва дэслэгч Батжаргал нар зохион байгуулан явууллаа.

Суралцагчид сургалтанд хамрагдсанаар замын хөдөлгөөнд соёлтой оролцох, эрсдлээс хамгаалах 13 дүрэм гэж юу болох, түүнийг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлэх талаар өөрийн гэсэн мэдлэгтэй боллоо.

Хүүхдийг зам тээврийн осол гэмтэлд өртөх эрсдлээс хамгаалахад хамтран ажилласан Тээврийн цагдаагийн тасгийн хамт олонд талархал илэрхийлье.  

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4330
22752
134639
4200460

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc